МОНГОЛ, ЯПОНЫ МУЗЕЙН БАЙГУУЛЛАГУУД ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭХ БОЛОН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей (БШУҮМ) болон Япон улсын Нагоя их сургуулийн музей хооронд 2025 оны 11 дүгээр сард байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Эрдэс ба Урлаг” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг Нагоя их сургуулийн музейд амжилттай дэглэн, олон нийтийн хүртээл болгож байна.
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг 2027 онд Монгол Улсад, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд дэглэн үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд БШУҮМ-ийн захирал, доктор Н.Манчук, БШУҮМ-ийн Ашиглалтын өмнөх захиргааны дарга, генерал Т.Бадрал нар Япон улсад ажиллаж байна. Томилолтын хугацаанд тэд Нагоя хотын Шинжлэх ухааны музей болон Нагоя их сургуулийн музейн удирдлагуудтай уулзаж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, музейн кураторуудыг Япон улсад сургаж бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.
Талуудын энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын шинжлэх ухаан, музейн салбарын өв хамгаалалтыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний баазыг бэхжүүлэх болон боловсон хүчний чадавхыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Маркетинг, олон нийтийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: munkhtuvshin@nmns.gov.mn
Холбоо барих утас: 86088699

2 долоо хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
146
7 хоногт
13497
Сүүлийн сард
36408
Сүүлийн жилд
623500
Нийт хандалт
1323634
Санал хүсэлт илгээх