Эрхэм хүндэт наадамчид аа!
Байгаль эхийнхээ үзэсгэлэнт нутгаар аялан, сэтгэлийн амар амгалан, эрүүл энхийг эрэлхийлэхдээ бид эх дэлхийдээ ямар мөр үлдээж байгаа вэ? Үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, онгон дагшин газруудаа яг байгаагаар нь авч үлдэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь аялагч бидний хамгийн том хариуцлага билээ.
Та бүхнийг байгаль дэлхийдээ ээлтэй, бие махбод болон сэтгэл санаандаа эрүүл аяллыг хэвшил болгохыг уриалж байна!
Эерэг аяллын 5 алхам:
Авч очсоноо буцаагаад авч буцах:
Суусан газар бүрээсээ зөвхөн сайхан дурамжжийг үлдээж, бүх төрлийн хог хаягдал болох хуванцар сав, тамхины иш, амны цаас, органик хаягдлыг ч мөн уутанд хийн буцааж авчран зориулалтын цэгт хаяж заншъя.
Нэг удаагийн хуванцараас бүрэн татгалзах:
Аялалдаа дахин ашиглах боломжтой усны сав, аяга, халбага сэрээ, даавуун цүнх авч явснаар та асар их хуванцар хог хаягдлаас байгаль эхийг хамгаална.
Эрүүл хүнс — Эрүүл эрчим хүч:
Дахин боловсруулсан, сав баглаа боодол ихтэй бэлэн бүтээгдэхүүнээс илүүтэй чанартай, эрүүл, байгалийн гаралтай хүнс сонгон хэрэглэе. Энэ нь таны биед тустайгаас гадна хог хаягдлыг багасгана.
Галаас үүсэх эрсдэлийг тэглэх:
Ил гал түлэхдээ аюулгүй байдлыг чанд сахиж, бүрэн унтрааж суръя. Шатаж дууссан үнс ч байгаль орчинд нөлөөлдөг тул тусгай зориулалтын аяллын газ болон плитка ашиглахыг уриалж байна.
Орон нутгийн иргэд, байгаль орчноо хүндэтгэх:
Зэрлэг ургамал, цэцэгсийг таслахгүй, амьтдыг үргээхгүй байж, орон нутгийн соёл, орчин үеийн эко дүрэм журмыг чанд мөрдөн аялъя.
Сэтгэлдээ сайхан дурамж баяжуулж, араасаа зөвхөн аяны мөр үлдээе!
Та бүхэн аян замдаа сайн явж, байгаль дэлхийтэйгээ хүрэлцэн баясаж, эрүүл, хог хаягдалгүй аялаарай!
Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай.