Тулгар төр байгуулагдсаны 2235 жил
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил
Ардын хувьсгалын 105 жил
Монгол түмний төрт ёсны хамгийн том баяр, үндэсний бахархал болсон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн хамт олны зүгээс эрхэм үзэгчид, олон нийтдээ баярын мэндийг дэвшүүлж байна.
Эх орныхоо унаган байгаль, амьтан, ургамлын аймгийн түүхэн хувьсал, байгалийн шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлдэг манай музейн хаалга баяр наадмын өдрүүдэд ч та бүхэнд нээлттэй байх болно. Наадмын өдрүүдэд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт манай музейгээр зочилж, танин мэдэхүйн цагийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Эрхэм та бүхэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр дүүрэн, дэнж хотойтол сайхан наадаарай!