ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ МАРГААШ БОЛНО
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт маргааш буюу 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.
Энэ бол Монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч юм.
Хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
Монголчуудын сүлд, хийморийн бэлгэдэл болсон морины туурайн төвөргөөн нижигнэж, түмэн морьтны сүрт жагсаал, үндэсний өв соёлын гайхамшиг нэгэн дор цогцлох “Дэлхийн адууны өдөр”-ийн албан ёсны нээлтийн ёслол айсуй.
2 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
147
7 хоногт
13498
Сүүлийн сард
36409
Сүүлийн жилд
623501
Нийт хандалт
1323635
Санал хүсэлт илгээх