Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод хүргэж байна. Засгийн газар "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого"-ын хүрээнд бүхий л салбарт "ЧӨЛӨӨЛЬЕ" үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ удаад бид соёлын салбарт хийгдсэн чөлөөлөлтийг танилцуулж байна.
- Байгаль орчныг сөрөл нөлөөллөөс чөлөөлж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.
Соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлж, Юнескогийн "Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" конвенцыг соёрхон батлууллаа.
- Соёлын өвөө хууль бус эргэлтээс чөлөөлж, хамгаалав.
Олон улсын хамтын ажиллагааны үр дүнд хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн 38 олдворыг эх оронд буцаан авчирч соёлын өвийн хамгаалалт, хуулийн хэрэгжилтийг бэхжүүллээ.
- Төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталаас чөлөөллөө.
Соёл, аялал жуулчлалын салбарт төрийн үйлчилгээг цахимжуулж нийслэл болон орон нутгийн 35 музейг цахим төлбөрийн нэгдсэн системд шилжүүлэн орлого, үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэв.
МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
ССАЖЗЯам
Цахим шуудан: info@moc.gov.mn