ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ КАЗАХСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ ТӨВ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал, доктор Н.Манчук “Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган”-ны хүндэт зочин, Казахстан улсын Үндэсний төв музейн захирал Берик Абдыгалиулы, Туркменистан улсын Аркадак хотын Түүхийн музейн захирал Аннакарьев Нурмурат нарыг албаны үмүүсийн хамт 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын соёл, шинжлэх ухааны салбарын түүхэн харилцааг дурдаж, музей хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах өргөн боломж байгааг онцлов.
Уулзалтын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар хэлэлцлээ: Эрдэм шинжилгээ, судалгаа: Хоёр музейн сан хөмрөг, палеонтологи болон байгалийн түүхийн олдворуудад суурилсан хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлэх;
Үзэсгэлэн зохион байгуулах: Евроазийн бүс нутгийн соёлын өв, байгалийн гайхамшгийг олон нийтэд таниулах хамтарсан түр үзэсгэлэнгүүдийг дэглэх;
Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх: Мэргэжлийн сургалт, хөтөлбөрүүдийг тогтмолжуулж, куратор, сан хөмрөгч болон мэргэжилтнүүдийн хооронд харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих;
Талууд дээрх ажлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс ойрын хугацаанд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар тохиролцож, санал солилцсон юм.
Уулзалтын дараа Казахстан улсын Үндэсний төв музейн захирал Берик Абдыгалиулы, Туркменистан улсын Аркадак хотын Түүхийн музейн захирал Аннакарьев Нурмурат тэргүүтэй төлөөлөгчид манай музейн үзүүллэгийн танхимууд болон ховор үзмэрүүдтэй танилцлаа.
Бүс нутгийн хэмжээнд соёлын болон байгалийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран зүтгэж буй Казахстан улсын Үндэсний төв музей, Туркменистан улсын Аркадак хотын Түүхийн музейн хамт олонд талархал илэрхийлье.
1 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
743
7 хоногт
5293
Сүүлийн сард
23481
Сүүлийн жилд
643995
Нийт хандалт
1268842
Санал хүсэлт илгээх