ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол орны байгаль, соёлын давтагдашгүй өвийг дэлхий дахинд сурталчлах зорилгоор ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейтэй хамтран хэрэгжүүлж буй "Тал нутгийн хамгаалагч" олон улсын үзэсгэлэнгийн төслийн ээлжит уулзалт өнөөдөр амжилттай боллоо.
Уулзалтад Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал доктор Н.Манчук, Маркетинг, олон нийтийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин, Үзэсгэлэнгийн куратор Ц.Ариун-Ундрал болон үзэсгэлэнгийн дэглэлт хариуцсан мэргэжилтнүүд оролцож, бэлтгэл ажлын явцыг хэлэлцэв.
"Тал нутгийн хамгаалагч" үзэсгэлэн нь Монголын "БАЙГАЛЬ-ХҮН-СОЁЛ"-ын салшгүй уялдаа холбоог өвөрмөц шийдлээр харуулах бөгөөд олон улсад дараах хуваариар аялна:
2027 оны 4-р сар: ХБНГУ (Нээлт)
2027–2031 он: Итали, Япон, БНСУ, БНХАУ
2031 оны 4-р сар: Эх орондоо ирж, нийтийн хүртээл болно.
Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголчуудын байгальтай харьцах уламжлалт мэдлэг, арга ухаан болон өнөөгийн нүүдлийн амьдралын хэв маягийг орчин үеийн, өвөрмөц шийдлээр дэлхий дахинд таниулан сурталчлахад оршино.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Маркетинг, олон нийтийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: tulgatuvshin89@gmail.com
Холбоо барих утас: 7000 0172, 86088699
2 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1029
7 хоногт
5579
Сүүлийн сард
23767
Сүүлийн жилд
644281
Нийт хандалт
1269128
Санал хүсэлт илгээх