БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компани, тур операторын хөтөч, тайлбарлагч нарт зориулсан "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейг тайлбарлах арга зүй" сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Тус сургалтыг Номадик Чингү ХХК-тай хамтран зохион байгуулж онолын болон дадлага хийлээ. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга, соёлын боловсрол болон соёлын биет бус өвийн үндэсний сургагч багш Т.Мөнхтүвшин сургалтад хамрагдаж буй хөтөч, тайлбарлагч нарт музейн одоогийн үзүүллэг дэглэлт, музейн тайлбарт аялал зохион байгуулах чадвар, үйлчилгээний байгууллагын соёл, харилцааны талаар мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Эрдэм, шинжилгээний хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн болон эрдэм шинжилгээний хэлтсийн ажилтнууд онолын мэдлэг олгох сургалт хийлээ.
4 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
992
7 хоногт
5542
Сүүлийн сард
23730
Сүүлийн жилд
644244
Нийт хандалт
1269091
Санал хүсэлт илгээх