МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Natural History Museum of Los Angeles County болон Institute for the Study of Mongolian Dinosaurs хамтран музейн салбарынханд зориулсан онцгой сургалтыг зарлаж байна!
Энэхүү сургалтыг АНУ-ын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн мэргэжилтэн Стефани Абрамович, Монголын динозавр судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч доктор М.Болорцэцэг нар удирдан явуулж, олдворыг малтлагын талбайгаас эхлээд музейн үзүүллэгийн танхим хүртэл хэрхэн мэргэжлийн түвшинд баримтжуулах, зураглах арга техникийг заана.
Сургалтын чиглэл:
- Хээрийн баримтжуулалт ба 3D өгөгдөл
- Сан хөмрөгийн гэрэл зураг ба стандартууд
- Судалгааны зураглал ба диаграмм бүтээх
- Олдворыг олон нийтэд зориулсан "түүх" болгох нь
Сургалт: 2026 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Цаг: 14:00-16:00
Хаана: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Музейн эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, боловсролын ажилтан, куратор, дизайнер, зураачдыг урьж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей 
Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: tulgatuvshin89@gmail.com
Утас: 70000172, 86088699
4 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
813
7 хоногт
5363
Сүүлийн сард
23551
Сүүлийн жилд
644065
Нийт хандалт
1268912
Санал хүсэлт илгээх