Байгалийн Түүхийн Музейн захирал, доктор Н.Манчук, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Байгалийн Түүхийн Музейн захирал, доктор Н.Манчук, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтан, ургамлын гэрэл зургийг музейн үзүүллэг дэглэлтэд ашиглахын зэрэгцээ хамтарсан түр үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцов.
Байгалийн түүхийн музей, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон Япон Улсын эмэгтэй гэрэл зурагчид хамтран 2025 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жим ба Жигүүр” түр үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ба тус үзэсгэлэнд зэрлэг ан амьтны тухай, тэр дундаа шувуудын ертөнцийг харуулсан 90 орчим гэрэл зургийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
1 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
2346
7 хоногт
11337
Сүүлийн сард
48193
Сүүлийн жилд
601534
Нийт хандалт
1396416
Санал хүсэлт илгээх