Музейн хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцов

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Горлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн урилгаар Байгалийн түүхийн музейн захирал, доктор И.Будбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэцэгбадам нар 2025 оны 03 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд ХНБГУ-д ажиллав. Тэд Франкфурт хотын Зенкенбергийн судалгааны хүрээлэн, Горлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей, Штутгарт хотын музей, Берлин хотын Байгалийн түүхийн музейд албан ёсны ажил хэрэгч айлчлал хийн захирлууд, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзав. Уулзалтын үеэр барилга байгууламж, түүний бүтэц зохион байгуулалт, үзүүллэг дэглэлтийн туршлага судалсан ба цаашид эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, түр үзэсгэлэн зохион байгуулах, мөн түүнчлэн шинээр ашиглалтад орох музейн үзүүллэг, үзэсгэлэнгийн хэсэг дээр хамтрах тухай санал солилцов. Мөн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд, доктор Б.Мандахбилэгтэй уулзсан ба тэрээр хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн үр дүнтэй айлчлал болов.

1 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
788
7 хоногт
5338
Сүүлийн сард
23526
Сүүлийн жилд
644040
Нийт хандалт
1268887
Санал хүсэлт илгээх