ХАМТЫН АЖИЛЛАГАА: “ЧУЛУУГААР УРЛАХУЙ” БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музейн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Маркетинг, олон нийтийн хэлтсийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Япон улсын Нагояа их сургуулийн музейтэй хамтарсан “Чулуугаар урлахуй” боловсролын хөтөлбөрийг 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хөтөлбөрийг Нагоягийн их сургуулийн музейн профессор Казүхиро Цүкада удирдан чиглүүлж, хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт оролцох сонирхолтой шинжлэх ухаанд дурладаг 80 гаруй хүүхдээс “Шинжлэх ухаан миний нүдээр” сэдэвт зохион бичлэг ирсэн бөгөөд НЕБ-ын 23 дугаар сургуулийн 5г ангийн 10 сурагч хамрагдах болж, тэд эцэг эхийн хамт “Чулуугаар урлахуй” боловсролын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
“Чулуугаар урлахуй” боловсролын хөтөлбөр нь 8–12 насны хүүхэд багачуудад байгалийн шинжлэх ухаан, геологи болон эртний түүхийн анхан шатны ойлголтыг практик, оролцоот аргаар олгох зорилготой.
Оролцогч хүүхдүүд Туул голын эргийн хайрга, чулууг ашиглан чулуун багаж (хутга) хийх аргад суралцаж, танин мэдэхүйн хүрээгээ тэлэн шинжлэх ухаанд шимтэн сонирхох сэдэл тэмүүлэл нэмэгдсэн.
Танин мэдэхүй, шинжлэх ухааны ертөнцөөр хамтдаа аялсан бүх оролцогчиддоо баярлалаа! Багш, сурагч, эцэг эхчүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
2185
7 хоногт
11176
Сүүлийн сард
48032
Сүүлийн жилд
601373
Нийт хандалт
1396255
Санал хүсэлт илгээх